Мэдээ

ЦАХИМ ШИЛЖИЛТИЙН ДАРААГИЙН ДАВАЛГАА ЭХЭЛЛЭЭ

govisumber
2022/10/07

            Монголын төдийгүй Азийн улс төрийн ууган хүчин Монгол Ардын Нам уламжлал, шинэчлэлийг хослуулан орчин үетэйгээ хөл нийлүүлэн Цахим шилжилтийн 2-р үеийн давалгааг эхлүүллээ. 

    101 жилийн баялаг түүхтэй намын хувьд өнгөрөгч 2017-2022 онуудад цахим шилжилт 1.0 хөтөлбөрийг амжилттай нэвтрүүлсэн. Үүний хүрээнд намын гишүүдийн цахим бүртгэл, хурал, уулзалт, намын гишүүдийн өдөр тутамд ашиглах гар утасны аппликейшн, дата мэдээллийн бааз гээд олон давуу талыг бий болгосон. 

    Үргэлжлүүлэн дараагийн давалгаа болох илүү дэвшилтэт, илүү боловсронгуй 2.0 хөтөлбөр хэрэгжиж эхэллээ. Шилжилттэй холбогдуулан дунд шатны намын байгууллагын дэд дарга, цахим хариуцсан улс төрийн ажилтнуудад “Цахим Манлайлал” 2 өдрийн вакумжуулсан сургалт зохион байгуулаглаж байна. Тус сургалтанд 21 аймаг, 9 дүүргийн 60 гаруй сонгуультнууд хамрагдаж байна.



ЦАХИМ ШИЛЖИЛТИЙН ДАРААГИЙН ДАВАЛГАА ЭХЭЛЛЭЭ

ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.